Алдарт жүжигчин Чадвик Босеман хорт хавдраар хорвоог орхилоо

Алдарт жүжигчин Чадвик Босеман хорт хавдраар хорвоог орхилоо

Марвелийн Хар ирвэс киноны гол дүр болон өөр олон алдартай кинонд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Чадвик Босеман өчигдөр (2020.08.28) 43 насандаа хорт хавдраар нас барсан хэмээн төлөөлөгч нь мэдэгдлээ.

Тэрбээр Лос Анжелес дахь гэртээ эхнэр болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байж байгаад хорвоог орхисон байна. Босеман дөрвөн жилийн өмнө бүдүүн гэдэсний хорт хавдартай хэмээн оношлогдож байжээ. Гэсэн ч энэ хугацаанд өвчинтэйгээ тэмцэж олон уран бүтээлд дүрээ мөнхөлжээ.