ЭМЯ: Коронавирусээр өвчилсөн иргэдийн 98 хувь нь эдгэрлээ

ЭМЯ: Коронавирусээр өвчилсөн иргэдийн 98 хувь нь эдгэрлээ

ЭМЯ-аас дэлхийн болон Монголын коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр /2020.08.29/ 559 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, мөн дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Өнөөдөр эдгэрсэн иргэд нь 20, 45, 65, 73 настай эмэгтэй хүмүүс бөгөөд чихрийн шижин болон астматай хоёр хүн байсан нь эдгэрчээ.

Түүнчлэн манай улсад коронавирусийн халдварын батлагдсан 301 тохиолдлоос 295 хүн эдгэрсэн буюу тус халдвараар өвчилсөн иргэдийн 98 хувь нь эдгэрээд буйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. ХӨСҮТ-д одоогоор зургаан хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн байгаа аж.