Цаг агаарын мэдээллийн хамгийн шилдэг аппликейшныг шалгаруулах уралдаан зарлажээ

Цаг агаарын мэдээллийн хамгийн шилдэг аппликейшныг шалгаруулах уралдаан зарлажээ

Дэлхийн Цаг уурын байгууллагаас цаг агаарын  мэдээллийн хамгийн шилдэг аппликейшныг шалгаруулж, урамшуулах уралдааныг зарлажээ.

Уралдаанд оролцох хүсэлтэй компаниуд өөрийн боловсруулсан аппликейшныг ДЦУБ-д бүртгүүлэх юм. Шалгаруулах гол үзүүлэлтүүд нь:

-Ашиглаж буй мэдээллийн эх сурвалж

-Мэдээллийг цаг агаарын холбогдох математик загварын дагуу боловсруулсан байдал

-Аппликейшн нь график дүрслэл сайтай байх

-Мэдээллийн оновчтой байдал

-Хэрэглэхэд хялбар, олон хэл дээр ашиглах боломжтой байх зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулах юм байна.

Түүнчлэн шилдэг аппликейшныг шалгаруулж урамшуулахаас гадна олон нийтэд түгээж, сурталчлах юм.

Эх сурвалж:WMO