“Гэгээн Муза-2020” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг МУГЖ Б.Жаргалсайхан хүртлээ

“Гэгээн Муза-2020” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг МУГЖ Б.Жаргалсайхан хүртлээ

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн Муза-15" олон улсын театрын наадмын улаан хивсний ёслол өчигдөр /2020.08.30/ “Хүн” театрт зохион байгуулагдаж өндөрлөлөө.  “Гэгээн Муза 15″ олон улсын театрын наадмыг монодрама, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын тоглолт гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулсан юм.

Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд, олон улсаас 12 орны уран бүтээлч өрсөлдсөн байна.

“Гэгээн муза-15” наадмын оргил шагналыг ОХУ-ын найруулагч Сойжин Жамбалова “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээрээ хүртсэн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан драмын урлагийн “Шилдэг эрэгтэй гол дүр”-ээр тодорлоо. Харин түүний  эхнэр гавьяат жүжигчин  Г.Урнаа “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн юм.

Драмын урлагийн “Шилдэг эмэгтэй гол дүр”-ээр Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Золзаяа шалгарсан байна.  Мөн Дорнод аймгийн театрын залуу уран бүтээлчид “Гэгээн муза-15” хүүхдийн жүжгийн төрлөөр “Мангасуудын хаан” уран бүтээлээ “сойж”, зургаан номинацийн тавыг нь хүртжээ.

“Гэгээн муза-15” олон улсын наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украйн, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид уран бүтээлээрээ оролцсон. Мөн Монгол, ОХУ, Словени, Хонконг, Швейцарь, Швед, Грек улсын шүүгч нар хамтран ажиллажээ.

“Гэгээн муза-15” олон улсын наадмын шилдэг уран бүтээлчидтэй танилцана уу.

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

  • “Бүсгүйн зурвас” жүжгээр найруулагч Н.Наранбаатар
  • “Заратустра” жүжгээр найруулагч Ж.Амарзаяа
  • “Галзуу хот” жүжгээр найруулагч Н.Наранбаатар
  • “Лир ван” жүжгээр найруулагч Н.Пүрэвдорж
  • “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээр найруулагч Сойжин Жамбалова
  • “Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгээр найруулагч Рейнхард Ауэр /REINHARD AUER/

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Архайн дүрээр жүжигчин Б.Жаргалсайхан
  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Архайн дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ
  • “Заратустра” жүжгийн Ницщегийн дүрээр жүжигчин Ч.Чулуунсүх
  • “Галзуу хот” жүжгийн Батболдын дүрээр жүжигчин Г.Эрхэмбаяр
  • “Галзуу хот” жүжгийн Энхтөрийн дүрээр жүжигчин Г.Алтаншагай
  • “Дүүлэн нис Бэлчир нутгийн түүх” жүжгийн Павелын дүрээр жүжигчин Солбон Ёндонов
  • “Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгийн Язоны дүрээр жүжигчин Александр Флахэ /ALEXANDER FLACHE/

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр жүжигчин Б.Золзаяа
  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр жүжигчин М.Тогтохжаргал
  • “Заратустра” жүжгийн Элизабетийн дүрээр жүжигчин Б.Хишигбаяр
  • “Лир ван” жүжгийн Гонрелиягийн дүрээр жүжигчин Ч.Одондэмбэрэл
  • “Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгийн Медеагийн дүрээр жүжигчин Габрэйл Ланжес /GABRIELE LANGES/

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

  • “Заратустра” жүжгийн Вагнерийн дүрээр жүжигчин Г.Мөнхжаргал
  • “Галзуу хот” жүжгийн Өлзийгийн дүрээр жүжигчин Л.Сөрөлт
  • “Лир ван” жүжгийн Эдмондын дүрээр жүжигчин Б.Даваахүү
  • “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгийн Хамтралын даргын дүрээр жүжигчин Болот Динганорбоев
  • “Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгийн Гераклесийн дүрээр жүжигчин Петер Шүлце-Сандөүв /PETER SCHULZE-SANDOW/

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр жүжигчин Г.Урнаа
  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр жүжигчин Ж.Оюундарь
  • “Галзуу хот” жүжгийн Энхмаагийн дүрээр жүжигчин Х.Намуун
  • “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгийн Нюнягийн дүрээр жүжигчин Ольга Ранжилова-Ломбоева
  • “Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгийн Электрагийн дүрээр жүжигчин Сара Шэрер /SARAH SCHERER/

 

 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө