Өнөөдрөөс хүүхдүүд музейг үнэ төлбөргүй үзнэ

Өнөөдрөөс хүүхдүүд музейг үнэ төлбөргүй үзнэ

18 хүртэлх бүх насны хүүхдийг төрийн, орон нутгийн өмчийн музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар үйлчлүүлэх төлбөрөөс чөлөөлөх тушаалыг Соёлын сайд С.Чулуун гаргажээ. Уг тушаалын хэрэгжилт өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. Энэ нь хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монгол ахуй, өв соёлыг өвлүүлэн түгээх, сурч боловсрох авьяас, ур чадварыг нь хөгжүүлэх зорилготой аж.