А.Амбасэлмаа: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван иргэнээс халдвар илэрлээ

А.Амбасэлмаа: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван иргэнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас өдөр бүр мэдээллэдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын нөхцөл байдал, хийсэн шинжилгээний талаарх мэдээллийг танилцууллаа.

Тэрээр “Өнөөдөр манай улсад 400 гаруй хүн тусгаарлалтанд шинээр орсон. Одоогоор нийт 3813 иргэн тусгаарлалт, ажиглалтанд байна. Эдгээр хүмүүст 28 их эмч, 21 резидэнт эмч үйлчилж байна.

Наймдугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 318 хүнд шинжилгээ хийхэд 315 хүнээс халдвар илрээгүй. Харин гурван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 304 боллоо. Эдгээр хүмүүс нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй нар байна” гэж мэдээллээ.