Л.Мөнхтүшиг: Гадаад иргэдийг авчирсан нь эдийн засгаа сэргээх томоохон алхам болсон

Л.Мөнхтүшиг: Гадаад иргэдийг авчирсан нь эдийн засгаа сэргээх томоохон алхам болсон

Өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Наймдугаар сард нийт 18 удаагийн татан авалт хийж иргэдийг эх оронд нь авч иржээ.  Өнөөдрийн байдлаар 63 тусгаарлан, ажиглалтын байранд  3,231 иргэн байгаа аж. Тодруулбал,

“Улаанбаатар хотод 2,685

“Орон нутагт 546 хүн байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Хил хаагдсанаас хойш хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 15-наас наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл 12,793 иргэн эх орондоо ирсэн. Энэ хугацаанд 4,168 иргэн гадаадын улс оронд зорчоод байгаа. Эдгээр иргэнээс эх нутагтаа ирэх хүсэлтээ өгч байна. Мөн хүмүүнлэнгийн шалтгаанаар буюу хүнд өвчтэй иргэдээ гадаадад зорчиход нь Гадаад харилцааны яам тусалж, тухайн улсын ЭСЯ-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн иргэнийг БНХАУ-д зорчуулж, хүнд хагалгаанд оруулан, амжилттай болсон тохиолдол бий" гэлээ.

Мөн энэ сарын 28-нд хийсэн гадаадын иргэдийг авчирсан тусгай үүргийн нислэгийн талаар гомдол ихээр ирж байна. Энэ бол эдийн засгаа сэргээх, олон хүнийг ажлын байраар хангах томоохон алхам гэдгийг иргэд маань ойлгоосой гэж хүсч байна” гэж мэдээллээ.

Мөн Нийтийн хэв журмыг сахиулах албанаас “гадаадаас эх орондоо ирж буй иргэдийн гаргаж буй зөрчил тасрахгүй байна. Энэ нь цагдаагийн ажилчдад маш том хүндрэл учруулж байна. Жишээлбэл, Wenzhou болон Баянхангай амралтын газарт буухгүй, хөдөөний газар байхгүй, тохь тухгүй байна” гэх мэтээр гомдол гаргаж, эсэргүүцэж байна. Бид бүх хүчээрээ хичээн ажиллаж байна. Ийм байдал үргэлжилвэл татан авах ажиллагаанд саад учрах болно” гэж мэдээллээ.

 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө