Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Маэгаширагийн нэгд эрэмбэлэгдлээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Маэгаширагийн нэгд эрэмбэлэгдлээ

Мэргэжлийн сумо бөхийн намрын Аки башё есдүгээр сарын 13-27-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болох тов гарсан. Үүнтэй холбоотойгоор Аки башёгийн банцүкэ буюу сумочдын чансааг олон нийтэд танилцуулсан бөгөөд 2020 оны долдугаар сарын башёд Маэгаширагийн 17-д эрэмбэлэгдэж байсан тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шинэчилсэн чансаагаар зүүний маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж энэ башёд 16 байр ахижээ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Би хүмүүсийн анхаарлыг багагүй татаж байгаа болохоор энэ башёд улам хичээж, бэлтгэлээ шаргуу хийж байгаа. Өөрийн чадал хүрэх, боломжит тэмцээн бүрт түрүүлж, энэ боломжоо алдахгүй байхыг хүсэж байна. Цаашид амжилтаа ахиулахын төлөө тууштай зүтгэнэ” гэлээ.

Мөн дээд буюу Макүүчи зиндааны зүүний маэгаширагийн 17-д ичиножёо А.Ичинноров, барууны маэгаширагийн 16-д хоошёорюү С.Бямбасүрэн, барууны Маэгаширагийн хоёрт тамаваши Б.Мөнх-Оргил нар бичигджээ.