Б.Батбаяр: Хүүкийг хойтон Еөкөд дэвшүүлээд Зандкааг ЕС болгох хувилбар яригдаж

Б.Батбаяр: Хүүкийг хойтон Еөкөд дэвшүүлээд Зандкааг ЕС болгох хувилбар яригдаж

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун­Эрдэнэ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд “хоёр жил гаруйн хугацаанд намайг тагнаж, чагнасан” гэх өргөдөл гаргасан гэх мэдээлэл бий. Харин энэхүү үйл явдалтай зэрэгцэн, өнгөрөгч долоо хоногт Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, тус газрын дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан талаар Засгийн газраас мэдээлсэн.

Улмаар Өдрийн сонины нэгэн дугаарт “Л.Оюун-Эрдэнийн гаргасан өргөдлийг Тусгай хяналтын дэд хороо хүлээж аваад, шууд прокурорт хянуулахаар өгсөн. Улмаар Прокуророос ажлын хэсэг гарган ажиллаж байна. Иймд Тагнуулын хоёр даргыг чөлөөлж байгаа нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан гэх асуудалтай холбоотой талаарх яриа улс төрийн хүрээнийхний дунд газар авч байна. Улмаар Д.Гэрэлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар тагнасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм” хэмээн мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар нийтлэлч Баабар өөрийн твиттер хуудастаа “Гэрэл нь Зандкаагийн хувийн гүйцэтгэгч, мөрдөгч. Хүүкийг хойтон Еөкөд дэвшүүлээд Зандкааг ЕС болгох хувилбар яригдаж. Тэрийг сонсоод Оюук уурлаж. Тэгэнгүүт Гэрэл тагнах чагнах асуудалд орж. Ийм л хөгийн юм болж дээ” хэмжээн жиргэжээ.