Домогт дуучин В.Цойгийн тухай киног дэлгэцээр гаргахгүй байхыг гэр бүлийнх нь зүгээс хүсчээ

Домогт дуучин В.Цойгийн тухай киног дэлгэцээр гаргахгүй байхыг гэр бүлийнх нь зүгээс хүсчээ

Найруулагч Алексей Учителийн бүтээл “Цой” хэмээх уран сайхны киноны танилцуулга өнгөрсөн сарын 27-нд олон нийтэд цацагдсан билээ. Тэгвэл ОХУ-ын домогт дуучин Виктор Цойгийн аав Роберт Цой, хүү Александр Цой нар Ерөнхийлөгч В.Путинд хандан, энэхүү киног олон нийтэд гаргахыг хориглох хүсэлт бүхий захидал илгээжээ.

Захидалд А.Учителийн бүтээл хийгдэгдээ дуучны гэр бүлийн зүгээс зөвшөөрөл аваагүй, гэдгийг онцлон, киноны үйл явдалд дуучны амьдралын мэдэгдээгүй хэсгийг нөхөж зохиохдоо бодит байдалд нийцээгүй, нэр хүндийг нь гутаах үйл явдлуудыг зохиож оруулсан болохыг дурдсан байна.

Роберт, Александр нар “Гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй байхад Соёлын яамнаас зөвшөөрөл олгосонд харамсаж байгаа бөгөөд киног олон нийтэд гаргахыг хориглох”-ыг Ерөнхийлөгч В.Путинаас хүсжээ. 

Эх сурвалж: Moscownews