Ардчилсан намынхан хорих ангид хоригдож буй гишүүдээ эргэжээ

Ардчилсан намынхан хорих ангид хоригдож буй гишүүдээ эргэжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар өчигдөр /2020.08.31/  хорих 409 дүгээр ангид хоригдож буй Ардчилсан намын гишүүдээ  эргэж очжээ.

Хорих 409 дүгээр ангид УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат,  АН-ын гишүүн С.Баярцогт,  Да.Ганболд, Б.Бямбасайхан,  Сангийн сайд асан Б.Болор нар хоригдож байгаа юм.

Хоригдож буй хүмүүсийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд гэм буруутай эсэх нь давах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн тогтоогдох юм. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө