“BTS” хамтлаг “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлсэн  Өмнөд Солонгосын анхны хамтлаг боллоо

“BTS” хамтлаг “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг боллоо

Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлсэн БНСУ-ын анхны уран бүтээлч болжээ. “BTS” хамтлагийн “Dynamite” нэртэй уран бүтээл шилдэг дуунуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ хэмээн “Billboard”-ын цахим хуудсанд мэдээлсэн байна. Дуучин, репэр “PSY” 2012 онд “Gangnam Style” дуугаараа “Billboard”-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан нь БНСУ-ын уран бүтээлчдийн дундаас үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогдож байсан юм.

Ташрамд дурдахад, Азийн уран бүтээлчдээс ганцхан хүн шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлж байсан нь Японы дуучин Кю Сакамото бөгөөд тэрбээр 1963 онд "Sukiyaki" нэртэй уран бүтээлээрээ энэхүү амжилтыг үзүүлж байжээ.

Эх сурвалж: Billboard