Допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулахаар болжээ

Допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулахаар болжээ

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын Ерөнхийлөгч   Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал  Д.Мөнхболд нартай уулзаж цаг  үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. 

Энэ үеэр допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдлагуудын зүгээс хамтын ажиллагаагаа сайжруулах, санамж бичиг байгуулах хүсэлт гаргалаа.   БТСУХ-ны зүгээс Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас гаргаж буй  санал санаачлагыг дэмжиж,  хамтарч ажиллахаар болсон бөгөөд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын допингийн эсрэг байгууллага, Биеийн тамир, спортын улсын хорооны төлөөллөөс бүрдсэн “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” байгуулахаар болжээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо