Жүжигчин Элизабет Олсен "Black Panther” дүрээрээ алдаршсан Чэдвик Боузмэнд эмгэнэл илэрхийллээ

Жүжигчин Элизабет Олсен "Black Panther” дүрээрээ алдаршсан Чэдвик Боузмэнд эмгэнэл илэрхийллээ

Жүжигчин Элизабет Олсен Марвелын супер баатруудын сэдэвтэй хит бүтээл болох “Black Panther”-ийн дүрээрээ алдашрсан жүжигчин Чэдвик Боузмэнд ямар ч эмгэнэл “илэрхийлээгүй, тоогоогүй” гэсэн шалтгаанаар фенүүдийнх нь шүүмжлэлд өртөөд байсан билээ. Тодруулбал, Чэдвик Боузмэний фенүүд нь түүн рүү янз бүрийн сөрөг утгатай зурвас бичиж, элдвээр доромжлох болсон юм. Үүний улмаас залуу жүжигчин өөрийн инстаграм болон бусад сошиал хаягаа хаагаад байсан. Тэгвэл өчигдөр /2020.09.01/ Элизабет “ABC News” сувгаар дамжуулан эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр Боузмэн нас барсанд маш их харамсаж буйгаа илэрхийлэн "Хүний сэтгэл хөдлөл, гуниг  заавал олон нийтэд нээлттэй байх албагүй шүү дээ" гэжээ.