Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардсан ЭМЭГТЭЙД “Эрх хязгаарлах” арга хэмжээ авна гэсэн бичиг ЦЕГ-аас иржээ

Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардсан ЭМЭГТЭЙД “Эрх хязгаарлах” арга хэмжээ авна гэсэн бичиг ЦЕГ-аас иржээ

Ардчилсан чөлөөт нийгмийн гол амин судас, чиг баримжаа нь хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээр илэрхийлэгддэг. Энэ бол ардчиллын баталгаа, оршин тогтнохуйн үндсэн дархлаа нь юм. Монгол Улс Үндсэн хуульдаа ч энэ тухай тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заажээ

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц,Нямдоржийг огцрохыг шаардаж, Хууль зүйн яам болоод төрийн ордны гадна тайван жагсаал зохион байгуулсан Т.Энхсайхан хэмээх эмэгтэйд “эрхийг чинь хязгаарлана” гэсэн агуулгатай, анхааруулсан албан тоот Цагдаагийн Ерөнхий газраас өчигдөр иржээ.

Тус албан бичигт “2019 оны зургаадугаар сарын 20 өдөр иргэн Т.Энхсайхан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлага гардуулах зорилгоор жагсаал, цуглаан зохион байгуулсан боловч бүртгэсэн цаг хугацаанаас хэтэрсэн гэх гомдол мэдээлэл ирүүлсний дагуу тус албаны эрх бүхий албан тушаалтан 2019 оны зургаадугаар сарын 24-ний өдөр тоот дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна” гэжээ.

Түүнд хэрэг нээн шалгах болсон шалтгаан нь “Жагсаал, цуглааны бүртгэсэн цаг хугацаанаас хэтэрсэн” гэх үндэслэл ажээ. Ингээд түүнд Цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирэхгүй бол “түүний эрхийг хязгаарлах” арга хэмжээ авна гэдгийг сануулжээ. Тус сануулгын гол зорилго нь иргэн Т.Энхсайханыг цагдан хорино гэсэн анхааруулга юм.

Т.Энхсайхан өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 13:30 цагт болох шүүх хуралд оролцоно гэсэн мэдээлэл байна. Учир нь тэрээр дахин жагсаал, цуглаан хийх талаар Чингэлтэй дүүрэг болоод бусад газруудад хүсэлт гаргасан боловч, түүнд жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл /жагсаал, цуглааныг нь бүртгэж аваагүй/ өгөөгүй ажээ. Иймд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж тэрээр захиргааны хэргийн шүүхэд хандаад байжээ.

Бид үйл явдлыг өнөөдөр эргэн мэдээллэх болно.

НЭМЭЛТ: Т.Энхсайхан Нийслэлийн захиргааны хэргийн гадна мэдээлэл хийв. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө