Шүүгч асан С.Төмөрбат АНУ-ын хил дээр их хэмжээний доллартай саатуулагдсан уу

Шүүгч асан С.Төмөрбат АНУ-ын хил дээр их хэмжээний доллартай саатуулагдсан уу

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд /2019.6.26/ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан билээ.

Дээрх 17 шүүгчийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдвэрлэхдээ хахууль авсан байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагаар шалгуулахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. 

Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж буй шүүгчдийн нэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагдсан гэх мэдээлэл гарч эхэллээ.

Түүнийг маш их хэмжээний бэлэн мөнгөтэй тус улсын хилээр нэвтрэх гэж байсан гэх мэдээлэл байгаа юм. Тэрбээр гэр бүлийн хамтаар явж байжээ. Зургаадугаар сарын 27-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой тэрбээр гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсон байна. С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм.