“Эрдэнэт” үйлдвэрээс 579 саяар ЗУРГААН МАШИН авсан Л.Батлут АТГ-д ШАЛГАГДАЖ байна

“Эрдэнэт” үйлдвэрээс 579 саяар ЗУРГААН МАШИН авсан Л.Батлут АТГ-д ШАЛГАГДАЖ байна

-Л.БАТЛУТ ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ТООТООР АВТОМАШИН АВСАН МӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙЖЭЭ-

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар “Эрдэнэт” үйлдвэрээс Ланд Крузер-200 маркийн автомашин авч унасан талаарх БАРИМТ/ЭНД дарж уншина уу/-ыг бид өмнө нь сөхөж бичсэн билээ. Уг баримтаас харахад, “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь том жийп машинуудыг авч унасан байдаг.

Тодруулбал,

-Орхон аймгийн засаг дарга Л.Батлутын унаж буй 0001 ОРА LAND CRIUSER 200 автомашин,

-Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын унаж буй 0002 ОРА дугаартай LAND CRIUSER 200 автомашин нь “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан авсан тээврийн хэрэгслүүд юм.

Үлдсэн дөрвөн автомашины тухайд,

-Prado 150 автомашиныг  130 сая ба 3.5 төгрөгөөр ХОЁР ШИРХЭГ,

-Toyota Highlander  автомашиныг  45 сая төгрөгөөр,

- Ланд Крузер-76 автомашиныг 30 сая төгрөгөөр авчээ.

Хамгийн сонирхолтой нь, Орхон аймгийн засаг дарга Л.Батлут уг автомашинуудыг “Эрдэнэт” үйлдвэрээс авахдаа аймгийн засаг даргын албан тоот болон ИТХ-ын протоколоор хүч түрж, МӨНГӨН ШИЛЖҮҮЛЭГ ХИЙЛГЭХ ЗАМААР худалдан авалт хийсэн байдаг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрээс гарсан 579 сая төгрөг нь өөр зориулалтаар ашиглагдахаар төсөвлөгдсөн санхүүжилт байсан гэх.

-Л.БАТЛУТЫН АСУУДАЛ ПРОКУРОР ДЭЭР ХААГДСАН Ч  АТГ ДАХИН ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН ҮҮ-

Уг асуудлаар АТГ-аас өнгөрөгч дөрөвдүгээр сард хэрэг бүртгэл нээж шалгаж, прокурорт хаагдсан.  Уг процесст Орхон аймгийн Засаг дарга Л.Батлут зориудаар “нөлөөлсөн” байж болзошгүй гэх яриа хөвөрсөөр буй. Гэвч АТГ-т ирсэн санал хүсэлтийн дагуу дахин шалгаж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч буй.

Орхон аймгийн Засаг дарга Л.Батлутын хувьд өмнө нь хүн зодсон, танхайрсан гэх үндэслэлээр шалгагдаж байсан билээ. Эргэн сануулахад, Л.Батлут 2015 оны аравдугаар сард өөртэй нь мэндэлсэнгүй шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож гэмтээсэн талаар хэвлэлүүд бичиж байв.

Амралтын газар болсон уг маргаан МАН  дотор нэгэн үес шуугиан дэгдээж, Л.Батлутад хариуцлага тооцох асуудал яригдсан нь бий.  Гэвч хэрэг нь тэгсхийгээд намжсан юм. Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрээс LAND CRIUSER 200 тэргүүтэй  ЗУРГААН автомашин авсан асуудал нь олны анхаарлыг татаад байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

Эх сурвалж: Eguur.mn