Кайли Женнер хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүллээ

Кайли Женнер хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүллээ

“Forbes” сэтгүүл жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой 100 алдартны жагсаалтаа танилцууллаа. Тэгвэл  энэ оны жагсаалтыг реалити шоуны од, бизнес эрхлэгч Кайли Женнер тэргүүлсэн байна. Өдгөө 23 настай тэрээр өөрийн үүсгэн байгуулсан “Kylie Cosmetics” брэндийн 51%-тай тэнцэх хувьцааг зарснаар 590 сая ам.доллар олсон байна. Рейтингийн хоёрдугаар байранд түүний хүргэн ах, рэппер, продюсер, дизайнер Канье Уэст бичигджээ. Канье дийлэнх орлогоо өөрийн “Yeezy” брэндийн пүүзний худалдаагаар (170 сая ам.доллар) олсон байна. Түүний араас Швейцарын теннисчин Рожер Федерер бараа, бүтээгдэхүүний сурталчилгаанаас олсон ашгаараа гуравдугаарт бичигдсэн байна.

Эх сурвалж: Forbes