Дарь-Эхийн авто зам нээгджээ

Дарь-Эхийн авто зам нээгджээ

Баянзүрх дүүргийн 27-р хороо, хоёрдугаар хороо, "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлыг долдугаар сарын 27-нд эхлүүлж тус авто замыг хааж наймдугаар сарын 10 ны өдөр нээнэ гэсэн тус хугацаандаа ашиглалтад ороогүй. Улмаар иргэдийн дунд багагүй шүүмжлэлийг дагуулсан тус замыг өчигдрөөс /2020.09.05/ нээсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ зам засварын ажил хугацаандаа дуусаагүй шалтгааны "ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан" гэж албаныхан мэдээлж буй юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө