Тосонцэнгэлд эмчлүүлж буй иргэн нас бараагүй, биеийн байдал нь хүнд байна гэв

Тосонцэнгэлд эмчлүүлж буй иргэн нас бараагүй, биеийн байдал нь хүнд байна гэв

”Тосонцэнгэл суманд тарваган тахал өвчнөөр өвчилсөн өвчтөн нас барсан” гэх сошиал орчинд тараад буй мэдээлэл худал гэж Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Одоогоор тарваган тахлын хоёрдогч уушгины хэлбэрээр өвчилсөн иргэн 38 настай эрэгтэй “Б”-ийн биеийн байдал маш хүнд байгаа нь үнэн. Нас барсан гэх мэдээлэл худал юм. Яг одоо шаардлагатай эмчилгээг хийж байна. Амьсгал, зүрх судас дэмжих эмчилгээ хийж, амьсгалын аппараттай байгаа.

Ойрын нэгдүгээр хавьтлын 25 иргэнээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Тиймээс баталгаатай, эх сурвалжаас мэдээлэл авахыг иргэдэд зөвлөж байна. Сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан мэдээллүүд цацагдаж буй нь сайшаалтай юм. Олон нийтийг цочирдуулсан худал мэдээлэл цацаж буй нь зохимжгүй. Тиймээс аймаг, сумын Онцгой комисс, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас албан ёсоор мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн мэдээллийг эх сурвалж болгож олон нийтэд үнэн бодит зөв мэдээлэл тараахыг хүсэж байна” гэв. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө