Өнөөдөр үхэр өдөр

Аргын тооллын 9 сарын 7, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, Гоё хүүхэн одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 13 цаг 19 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө