ЭМЯ: БНСУ-д халдвар авсан манай улсын найман иргэний биеийн байдал дунд зэрэг байна

ЭМЯ: БНСУ-д халдвар авсан манай улсын найман иргэний биеийн байдал дунд зэрэг байна

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өдөр бүр хүргэдэг байсан бол долоо хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд л хүргэж байхаар болсон билээ. Өнөөдөр ээлжит мэдээллээ хийж,улсын хэмжээнд есдүгээр сарын 06-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "Өчигдөр улсын хэмжээнд 421 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

  • Наймдугаар сарын 24-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтын боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ,
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ,
  • Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүний давтан шинжилгээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ багтаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 310 тохиолдол батлагдсан. Үүнээс 296 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 14 хүн эмчлэгдэж байна. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 16, гэрийн ажиглалтанд 25 хүн тусгаарлагдаж байгаа бол 255 хүний ажиглалт тандалтын хугацаа бүрэн дууссан. ХӨСҮТ-д эмчлэгдсэн байгаа хүмүүсээс найман биеийн байдал хөнгөн, 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэж мэдээллээ.

Мөн БНСУ-д халдвар авсан манай улсын найман иргэний биеийн байдал дундаж, одоо бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.