Ч.Хүрэлбаатар: Дэлхийн банкнаас 20 сая долларын зээл авч байна

Ч.Хүрэлбаатар: Дэлхийн банкнаас 20 сая долларын зээл авч байна

Цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтын гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев нар гарын үсэг зурлаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ үеэр "Өнөөдөр Дэлхийн банктай хоёр бичиг баримтад гарын үсэг зурлаа. Нэгдүгээрт, буцалтгүй тусламж. Энэ нь коронавирусийн халдварын үед вирустэй нүүр тулан тэмцэлдэж байгаа салбарынханд хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад зориулж, 1 сая долларын буцалтгүй тусламж авахад гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, 20 сая долларын зээл. Жилийн 1.25 хувийн хүүтэй. 30 жилийн хугацаанд төлөгдөнө. Эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөнө. Сая батлагдсан төсвийн тодотгол дээр нийтдээ 2 их наяд төгрөгөөр зээлийн төлбөрүүд төлөгдөж байгаа. КОВИД-19-н үед Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС-аас дэмжлэг авч байна" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө