15 настай хүү фэйсбүүкээр танилцсан 12 настай охиныг хүчирхийлжээ

15 настай хүү фэйсбүүкээр танилцсан 12 настай охиныг хүчирхийлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 15 настай хүүхэд бусдыг хүчирхийлсэн гэх хэрэг шалгагдаж байгаа ажээ. Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр 12 настай охин фэйсбүүкээр танилцсан 15 настай хүүтэй уулзсан бөгөөд хүү, охиныг машинаар авч ахынхаа эзэнгүй байранд очин, хүчээр бэлгийн харьцаанд орсон аж. 

Хэргийн тухай дуудлагыг хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.  

Иймд хүүхдийг цахим орчинд танихгүй хүнтэй холбоо тогтоох, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх, 14 насанд хүрээгүй хүүхдэд фэйсбүүк хэрэглүүлэхгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүдээ хаана, хэнтэй, юу хийж явааг мэдэж байх, тэдэнд амьдралын үнэн учрыг зөв байдлаар тайлбарлаж өгөхөд эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.