ВИДЕО: Шилдэг теннисчин Н.Жокович шүүгч рүү санаандгүй бөмбөг шидэж, тэмцээнээс хасагдлаа

ВИДЕО: Шилдэг теннисчин Н.Жокович шүүгч рүү санаандгүй бөмбөг шидэж, тэмцээнээс хасагдлаа

Дэлхийн шилдэг теннисчин Новак Жокович “US Open” тэмцээний үеэр зүй бус үйлдэл гаргасан гэсэн шалтгаанаар тэмцээнээс хасагдлаа. Учир нь Новак Жокович хожигдож, бухимдахдаа бөмбөгөө талбайгаас гаргаж шидсэн байна. Энэ үеэр шүүгчийн нүүрийг цохижээ.

Сербийн тамирчин Жоковичийг тэмцээнээс хасахад зөвхөн энэ үйлдэл нь нөлөөлсөнгүй. Тэмцээний үеэр хэд хэдэн удаа бөмбөгөө гаргаж шидсэн нь түүнийг ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн үзэхэд нөлөөлж, түүний рейтингийн оноо болон шагналын мөнгийг нь хүчингүй болгосон байна.

Энэхүү явдал нь нэр хүндтэй тамирчинд өндөр зэрэглэлийн тэмцээний үеэр хасах шийтгэл оногдуулсан анхны тохиолдол болж тэмдэглэгдэж байна.

Эх сурвалж: Worldsport