The Hu хамтлагийн “Чонон сүлд” дуу биллбоардын шилдэг тавд багтжээ

The Hu хамтлагийн “Чонон сүлд” дуу биллбоардын шилдэг тавд багтжээ

“The Hu" хамтлагийн “Чонон сүлд” дуу “Billboard” чартын есдүгээр сарын эхний долоо хоногийн шилдэг тавд багтжээ.

Сарын өмнө хамтлагийн продюсер Б.Дашдондог дэлхийн шилдэг рок продюсеруудын нэгээр тодорсон билээ. Тэрбээр дэлхийн алдартай хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын продюсеруудыг ардаа орхисон баярт мэдээ дуулгасан. “The Hu" хамтлаг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард “The Hu" хамтлагийн "Gereg" цомог “Billboard” чартыг тэргүүлж, түүхэн амжилтыг гаргасан билээ. Тухайн үед монгол хамтлаг монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ыг тэргүүлж байгаа анхны тохиолдол байв.

Тэдний араас Солонгосын алдарт BTS хамтлагийн “Map Of The Soul: PERSONA” багтаж байгаа бөгөөд ийнхүү хэдэн долоо хоногийн турш Billboard-ыг тэргүүлээд байсан BTS-ийг "The Hu" хамтлаг ардаа орхисон билээ.




Өнөөдөр хонь өдөр

36 минутын өмнө