Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан”, Ч:73 “Зунжин худалдааны төв-ТЭЦ-4” чиглэлд түр өөрчлөлт орууллаа. Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийж буй юм. Үүнтэй холбогдуулан эдгээр чиглэлд зорчих иргэд энэ сарын 8-наас эхлэн дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас анхаарууллаа.