МҮБХ: Сэргээш хэрэглэж эрхээ хасуулсан бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй

МҮБХ: Сэргээш хэрэглэж эрхээ хасуулсан бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг сэргээсэн асуудалтай холбогдуулан МҮБХ-ны Тэргүүлэгчид хуралдаж албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Допингийн жагсаалтад орсон хориотой бодис илэрсний улмаас барилдах эрхээ хасуулаад байсан нэр бүхий бөхчүүд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, улмаар шүүх, тэдний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байдаг.