ВИДЕО: Молекулийн хүү Б.Баттулгыг дарамталсан байж болзошгүй “Чихгүй хүн” гэж хэн бэ

ВИДЕО: Молекулийн хүү Б.Баттулгыг дарамталсан байж болзошгүй “Чихгүй хүн” гэж хэн бэ

Баянхонгорт аймгаас УИХ-ын гишүүнд сонгогдож байсан Молекул хэмээх Б.Батбаярын хүү Б.Баттулгын эзэмшлийн Спейшлмайнинг сервис ХХК Эрдэнэс таван толгой /ЭТТ/ ХК-иас саяхан 300 гаруй тэрбум төгрөг буюу 100 гаруй сая ам.долларын өртөгтэй тендер авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

-300 ТЭРБУМЫН ТЕНДЕР АВАХАД НӨЛӨӨЛСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НЭГ НОМЕР ГЭЖ ХЭН БЭ-

Тодруулбал, “Таван толгой ордын цанхийн баруун уурхайн хөрсний чулуулаг болон нүүрсийг бутлах өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгүүлэх” тендерийг зарлахад, тус тендерт Молекулын хүү Б.Баттулгын Спейшлмайнинг сервис ХХК оролцож 309 тэрбум төгрөгийн санал өгсөн ч Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлээд татгалзаж, хасагдсан байдаг. Гэсэн хэдий ч ЭТТ ХК-ийн тус тендерт Спейшлмайнинг сервис ХХК ямартай ч шалгарч, өнөөдөр Таван толгойд дээрх ажлыг гүйцэтгэж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Харин тус тендерийн үеэр байж болзошгүй нэгэн бичлэг цацагдсан. Тус бичлэгт Баттулга гэх эрхэм “Эрдэнэс Таван толгойд бол сайдын эрх мэдэл 30 хувь байх. Би бол өөр гаргалгаа, шугамаар явж байгаа” гэсэн бол өөр нэг эрхэм “Чиний хэлээд байгаа нэг номерын хүн чинь” зэргээр ярилцсан байдаг. Харин энэхүү бичлэг бодиттой бол өндөр үнэтэй тендерийг Молекулын хүү Б.Баттулгын Спейшлмайнинг сервис ХХК авахад хэн нэгэн төрийн өндөр тушаалтан нөлөөлсөн юм биш биз гэх хардлагыг мөн төрүүлж байгаа юм. 

-Б.БАТТУЛГЫГ ДАРАМТАЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ “ЧИХГҮЙ ХҮН” ГЭЖ ХЭН БЭ-

Мөн саяхан сошиал орчинд “Молекулийн хүү Баттулгын ЭТТ ХК-иас 300 тэрбумын тендер авахад дарамталсан гэх “Чихгүй хүн” гэж хэн бэ” гэх гарчигтай өөр нэгэн бичлэг цацагдсан байна. Тус бичлэгт Баттулга гэх эрхэм “энэ хүн” гэж чихээ заагаад “компаниуд оруулж ирээд, шахаад дарамтлаад байна” хэмээн өгүүлжээ. Мөн тэрээр айж “заа” гэсэн талаараа өгүүлжээ.