“Мулан” УСК-нд Жет Лигийн орлон тоглогчоор монгол залуу ажиллажээ

“Мулан” УСК-нд Жет Лигийн орлон тоглогчоор монгол залуу ажиллажээ

Дэлхий даяар нээлтээ хийгээд удаагүй байгаа "Уолт Дисней" кино компанийн бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны киноны орлон тоглогчоор монгол залуу ажиллажээ. Тодруулбал, Хятадын алдарт жүжигчин Жет Лигийн орлон тоглогчоор “Монгол орлон тоглогч” /MONGOL STUNT/ холбооны гишүүн Алтансувдын Лхагвасүрэн ажилласан байна. Мөн тус киноны морьтон баатруудын дүрд ч  “Mongol Stunt” холбооны залуус ажиллажээ.