БНХАУ-д хандивлах 30 мянган хонийг ирэх сарын 06-нд хүлээлгэн өгнө

БНХАУ-д хандивлах 30 мянган хонийг ирэх сарын 06-нд хүлээлгэн өгнө

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан.
 
Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна.  Тус мянган хонины 14 мянгыг Дорноговь, үлдсэнг нь Хэнтий, Сүхбаатар аймгаас нийлүүлэхээр тогтжээ. Дорноговь, Сүхбаатар аймагт ажил гүйцэтгэх компани шалгарсан бол Хэнтий аймагт удахгүй тодорхой болох аж. Нэг хонийг хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа болон иргэдийн өгсөн хандивын хонийг хэрхэн цуглуулж байгаа мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм. 
Харин ажлын хэсгийн мэдээлж буйгаар хонь худалдан авах ажиллагааг зохион байгуулсаны дараа 15 хоног бэлчээрт хариулж ирэх аравдугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд дэхь хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгөхөөр болжээ. 
Сануулахад, БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж буйг мэдэгдсэн. Мөн хонь өгч, авалцах баримтад киног CCTV болон TV4 телевиз хамтран бүтээж байгаа юм



ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө