Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ

Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ

Түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг ашиглах болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан хэмээн Засгийн газар дүгнээд буй. Тэгвэл энэ онд таван хороог шахмал түлш хэрэглэх бүсэд шинээр нэмснээр нийслэлийн агаарын бохирдлыг 80 хүртэл хувь хүртэл бууруулахаар зорьж байгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос танилцууллаа.

Энэ хүрээнд Засгийн газар 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба ипотекийн зээлийн хүүг наймаас зургаан хувь болгохоор судалж байгааг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тэрбээр “Ипотекийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гараад судалж байгаа. Хүүг зургаан болгох асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна” гэлээ.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд:

-150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцжуулах, гэр хороололд амины орон сууцны дэд бүтцийг шийдэх-Сайжруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Налайх дүүрэгт хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулах-Уурын зуухуудыг шинэчилж, усан технологи руу шилжүүлэх, түр дулааны шугамд холбох-Цахилгаанаар дулаан хангах ажлыг эрчимжүүлж, 21 аймагт хэрэгжүүлэх зэрэг ажлыг төлөвлөснийг Шадар сайд нэмж танилцууллаа.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө