С.Эрдэнэ: Ерөнхий сайд хүнээс гарч боломгүй ноцтой мэдэгдэл хийсэнд эгдүүцэж байна

С.Эрдэнэ: Ерөнхий сайд хүнээс гарч боломгүй ноцтой мэдэгдэл хийсэнд эгдүүцэж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.09.07/ Гадаад харилцааны яаманд ажиллах үеэрээ “Чөлөөт зах зээл байхгүй болсон” гэж мэдэгдсэн нь олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна. Учир нь Ардчилсан үзэл баримжаатай улсыг удирдаж буй Ерөнхий сайдын амнаас гарч боломгүй үг энэ юм. Тэгвэл Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ түүний энэ үгэнд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Өнөөдөр дуугүй суух тэвчээр минь алдагдлаа! Эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд хүнээс гарч боломгүй Үндсэн хуулийн үндсэн зарчим ардчилал, зах зээл, хувийн өмчийн эсрэг, хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ноцтой мэдэгдэл хийсэнд гайхаж эгдүүцэж эсэргүүцэж буйгаа иргэн хүний хувьд илэрхийлж байна” гэжээ.