“Apple” компани “iPhone-12” гар утсаа ирэх долоо хоногт танилцуулна

“Apple” компани “iPhone-12” гар утсаа ирэх долоо хоногт танилцуулна

 “Apple” компани шинэ iPhone 12 гар утсаа есдүгээр сарын 15-нд танилцуулахаар болжээ. Нээлтийн арга хэмжээг цар тахлын улмаас онлайнаар зохион байгуулах бөгөөд iPhone 12 гар утаснаас гадна Apple Watch, iPad-ын шинэ хувилбаруудыг танилцуулах аж.

5G дэмжих чадвартай iPhone 12 гар утсыг iPhone 12 Pro, iPhone 12 Max зэрэг хэд хэдэн хувилбартайгаар гаргаж магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа ч Apple компани шинэ бүтээгдэхүүнийхээ нэрийг албан ёсоор зарлаагүй байна.

Ирэх долоо хоногт болох уг "Time Flies" арга хэмжээний үеэр Apple Watch Series 6, iPad Air, HomePad болон Apple компанийн брэнд болсон шинэ чихэвчийг танилцуулна гэж Cnet мэдээллээ. Өмнөх жилүүдээс ялгаатай нь уг арга хэмжээний гол бүтээгдэхүүн нь iPhone 12 биш, Apple Watch Series 6 байх аж.

Энэхүү Apple-ийн шинэ бугуйн цаг нь нойр болон цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг хянадаг ба илүү хурдан процессортой байх юм.

Эх сурвалж: Apple




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө