БНХАУ-аас вакцин оруулж ирнэ гэдэг нь ташаа мэдээлэл гэв

БНХАУ-аас вакцин оруулж ирнэ гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Өнөөдөр/2020.09.09/ Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү томуугийн вакциныг захиалсан ба АНУ-ын ХӨСҮТ-ийн дэмжлэгээр 89 мянган хүн тун вакцин энэ сарын сүүлээр орж ирнэ хэмээн мэдээллээ. Иргэдийн дунд энэхүү вакцин нь БНХАУ-аас орж ирж байна гэсэн мэдээлэл тархсан байсан бол энэ нь Өмнөд Солонгосын “Green Cross”  компанийн вакцин гэдгийг тэрээр онцоллоо.

Энэ талаар тэрээр "Манай улсад коронавирусийн вакцин орж, ирэх талаар буруу ташаа мэдээлэл явж байна. Дэлхий дахинд коронавирусийн вакцин хараахан гараагүй байгаа. Орос, Хятад, Америкийн вакцин үйлдвэрлэгчдийн хийж байгаа вакцинууд клиникийн туршилтын шатандаа явж байна. Тухайн вакцин баталгаажилт, ДЭМБ-ын сертификат аваад, үйлдвэрлэх, худалдаанд гаргах зөвшөөрлүүд мөн авдаг. Энэ дэс дараалал дэлхий даяар зарлагдаад явна. Манай улсын хувьд ч олон дэс дараатай уулзалт, хурлуудыг зохион байгуулж шийдвэр гаргана. Тэр хурлууд болоогүй байгаа. Хятадаас вакцин оруулж ирэх гэж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл" гэлээ.