Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоогүйгээр АН НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулжээ

2020-09-09 13:15

Д.Пүрэвдаваа: МАХН, ШИНЭ намын саналыг бид хуваахгүй

Орон нутгийн сонгуульд Нийслэлийн Ардчилсан нам, МАХН, ШИНЭ нам хамтарч оролцоно. Тэд "Ардчилалын төлөөх намууд" уриан дор нэр дэвшигчдээ тодруулснаа өнөөдөр танилцууллаа.

Тус намуудаас нэр дэвшиж буй 45 хүнийг насны байдлаар нь авч үзвэл, 35 хүртэлх насны зургаа, 35-45 хүртэлх насны 26 нэр дэвшигч, 45-аас дээш насны 13 хүн нэр дэвшиж байна. Квотын хувьд эрэгтэй 34, эмэгтэй 11 нэр дэвшигч байгаа аж.

Боловсролын байдлаар нийт нэр дэвшигчдийн 60 хувь нь магистр, долоо хувь нь доктор цолтой аж. Мөн 30 хувь нь гадаадын их, дээд сургууль төгсчээ. Тэднээс 18 нэр дэвшигчийн хувьд өмнө нь төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол 27 нэр дэвшигч  улс төрд шинээр орж ирж буй залуучууд гэдгийг тодотголоо.

Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа "Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам нийт ардчилсан хүчнийг манлайлан оролцож байна. Бид гишүүдийнхээ оролцоотойгоор нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчид маань залуу, шинэ, хамгийн гол нь хотоо гэсэн сэтгэлтэй. Бид намаа бүрэн шинэчлэх эх ажлын эхлэл болгож энэ сонгуульд шинэ хандлага, шинэ шийдэл, санаагаар дүүрэн өрсөлдөхөөс гадна Ардчилалын төлөөх намуудын нэгдлийг бий болголоо. Бид эв санааны нэгдэлтэй, эд хийж бүтээх хүсэл дүүрэн сонгуульд орж байна. 

Бидэнд хотод шинийг хийсэн туршлага бий. Ардчилал хумигдаж нэг намын дарангуйлал, нэг ойворгон этгээдийн хүрээлэл засаглалыг бүхэлд нь эзэлж Үндсэн хуулийн эсрэг чөлөөт зах зээлийг хумих, дарангуйлал тогтоох хүслээ зарлаж хувийн хэвшлийг дарамталж, эх орон өрөндөө орж буй энэ үед эрс шийдэмгий ажиллахаар шийдлээ. 

21 дүгээр зууны хот Улаанбаатар шиг байж болохгүй. Дүүжин замаар жуулчид л зорчихоос бус нийтийн тээврийг шийдэхгүй. Түгжрэлийг 97 тэрбумаар өөрсөддөө тансаг ордон барьж шийддэггүй юм. Эдийн засгийг жилийн 3,8 их наяд төгрөгийн алдагдлаар өсгөдөггүй юм. Энэ бол гэр хорооллын 100 мянган өрх орон сууцтай болох мөнгийг тэднээс хулгайлж буй хэрэг. Энэ бол өр. Эрх баригчид өөрсдийн тансаг сууц бүхий Зайсан зэрэг газар руу 2 их наяд төгрөгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх хирнээ гэр хороололд хөрөнгө оруулалт хийсэн төдийхөн 4 жилийг өнгөрөөлөө. Үүнийг өөрчлөх ёстой. Энэ сонгуулиар бид иргэдийн сонгох эрхийг тас цохиж, МАН-ыг луйварыг дарна. Бид түгжрэл, хотын хөгжлийг дэмжих тодорхой хөтөлбөртэй байгаа" гэлээ. 

МАХН, ШИНЭ намын тойрог дээр Ардчилсан намаас гишүүнээ дэвшүүлэхгүй, санал хуваахгүй байхаар дээрх намууд зорьсон байна. 45 тойргийн  32 тойрогт нь Ардчилсан нам, найман тойрог дээр МАХН-аас гишүүд дэвшиж байгаа аж. Харин ШИНЭ намаас таван гишүүнээ дэвшүүлсэн байна. МАХН, ШИНЭ намын  тойрогт Ардчилсан намаас гишүүн нэр дэвшиж санал хуваахгүй байхаар тохирчээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ 

2020-09-09 12:16

Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоогүйгээр АН НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулжээ

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ нам хамтарч орохоо мэдэгдсэн. Учир нь улс төрийн намуудын эсвэл болж сонгуульд орох хуулийн хугацаанаас хожимдсон тул, тэд ийнхүү хуулийн бус аргаар хамтарч байна гэж тайлбарлах эх сурвалжууд ч байгаа юм.

Тэд хамтарч оролцохын учир нь аль нэгийнхээ нэр дэвшигчийн тойрог дээр нөгөө хоёр нь хүн дэвшүүлж “шавар хаахгүй” гэсэн үг юм. Иймд НИТХ-ын сонгуулийн нийт 45 мандатыг тэд хувааж авсан гэж буй. Харин өнөөдөр АН-аас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгуульд нэр дэвших 30 гаруй хүний нэрийг зарласан байна. Дээрх нэрсийг ажиглавал НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахад Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо байхгүй, харин дүүргийн АН-ын хороод өөрсдөө мэдэж шийдсэн байж болзошгүй байна.

-БАЯНГОЛ ДҮҮРЭГ-

Тухайлбал, УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймагт нэр дэвшин өрсөлдсөн, сэтгүүлч Д.Энхтуяа энэ удаа Баянгол дүүрэгт НИТХ-д нэр дэвшсэн байна. Мөн тус дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд дахин нэр дэвшжээ. Түүнийг АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн гэдэг. Мөн одоогийн НИТХ-ын тэргүүлэгч Л.Нарантуяа нарын хүмүүс дахин нэр дэвшсэн байна.

-БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ-

Харин УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт З.Энхболдтой нэг баг болж нэр дэвшиж байсан Т.Батцогт энэ удаа тус дүүрэгт НИТХ-д дахин нэр дэвшиж байгаа ажээ. Мөн Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, БЗД-ийн засаг дарга Т.Баясах, НИТХ-ын тэргүүлэгч М.Тулгат, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх асан Д.Пүрэвдаваа нар нэр дэвшиж байгаа юм.

-СҮХБААТАР ДҮҮРЭГ-

Саяхан НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга Нийслэлийн АН-ын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн. Түүнийг оронд Д.Пүрэвдаваа үүрэг гүйцэтгэж буй. Д.Баттулга ийнхүү шийдвэр гаргасан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын шахалт гэх зарим нь байгаа юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн АН-ыг түүний улс төрийн баг удирддаг гэлцдэг. Тэгвэл НИТХ-д тус дүүргийн засаг дарга асан Д.Бадарсан, одоогийн засаг дарга Х.Болормаа нар нэр дэвшиж байгаа ажээ. Харин Налайх дүүрэгт Зэс эрдэнийн гэх Д.Алтанхуяг нэр дэвшиж байгаа ажээ. 




Өнөөдөр үхэр өдөр

53 минутын өмнө