“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн П.Цагааны өмнөөс ял сонсох уу

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн П.Цагааны өмнөөс ял сонсох уу

П.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-д хүдрийн овоолгыг ашиглуулахаар өгч “Эрдэнэт үйлдвэр”-т хүнд хор уршиг учруулсан хэргээр тус үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн ял сонсч мэдэхээр болоод байгаа талаар Монголын өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс мэдээлжээ.

Тус мэдээлэлд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрдэнэт үйлдвэр компанийн захирал асан Ц.Даваацэрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас бий болсон хүдрийн овоолгыг “Ачит Ихт”ХХК-д ашиглуулахаар тохирч, гэрээ байгуулахдаа “Эрдэнэт үйлдвэр”-т их хэмжээний орлого олох боломжийг алдагдуулсан. Ингэхдээ албаны эрх ашгийн эсрэг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль болон компанийн дүрэмд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан.

Энэ үйлдэлтэй хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Одоо хэргийг прокурор хянаж байна. Хэрвээ энэ хэрэг шүүхэд шилжиж, шүүх Ц.Даваацэрэнг буруутай гэж үзвэл П.Цагааны өмнөөс ял эдлэх болж байна гэсэн үг” хэмжээ.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө