UFC-гийн анхны Монгол тулаанч Д.Батгэрэлийн тулааны тов гарлаа

UFC-гийн анхны Монгол тулаанч Д.Батгэрэлийн тулааны тов гарлаа

Мэргэжлийн холимог тулааны спортоор UFC-д тулалдаж байгаа Монгол Улсын анхны тулаанч Д.Батгэрэлийн шинэ тулааны тов гарсан байна. Тэрбээр энэ оны аравдугаар сарын 3-нд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотын Яас аралд байрлах “Тулааны арал” дээр АНУ-ын тулаанч Кайлер Филлипстэй тулалдахаар болжээ.