Улсын аварга П.Бүрэнтөгсийг "Аврагч" спорт хорооны даргаар томилжээ

Улсын аварга П.Бүрэнтөгсийг "Аврагч" спорт хорооны даргаар томилжээ

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврагч” биеийн тамир, спортын хорооны даргаар энэ жилийн Улсын баяр наадмын түрүү бөх, Улсын аварга П.Бүрэнтөгсийг томилжээ. Тус хороог Шадар сайдын тушаалаар 2009 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд даргаар нь үндэсний бөхийн аварга, хурандаа Г.Эрхэмбаяр ажиллаж байсан юм.