Д.Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

Д.Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Норвегийн хэт барууны үзэлт улс төрч Кристиан Тибринг Гжедде Израйль, Арабын Нэгдсэн Эмират улсуудын хооронд байгуулсан энхийн хэлэлцээрт Ерөнхийлөгч Трампын оролцоо их байсныг дурдаж, түүний нэрийг 2021 оны Нобелийн шагналд дэвшүүлснээ зарласан байна.

Тэрээр өчигдөр /2020.09.09/ “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа "Ноён Трамп бусад энх тайвны шагналд нэр дэвшсэн хүмүүсээс илүү үндэстнүүдийн хооронд энх тайван бий болгохыг хичээсэн. Нобелийн шагналын хороо түүний биеэ авч яваа байдал бус баримтаар нь дүгнэх хэрэгтэй" гэжээ. Өмнө нь тэрээр Ерөнхийлөгч Трампыг төдийлөн дэмждэггүй байсан ч ийнхүү Нобелийн шагналд нэр дэвшүүллээ. 2020 онд Нобелийн Энх тайвны шагналд одоогоор 318 хувь хүн болон байгууллага нэр дэвшээд байна.

Эх сурвалж:BBC