Т.Аюурсайханы эгч Г.Саран ЭМД-ын ерөнхий газрын даргаар томилогдох уу

Т.Аюурсайханы эгч Г.Саран ЭМД-ын ерөнхий газрын даргаар томилогдох уу

Эрүүл, мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Г.Саранг томилохоор бэлтгэж байгаа аж.

Түүнийг ирэх долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар томилж магадгүй гэх мэдээлэл байна. Г.Саран нь одоогоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажилладаг. Тэрбээр уг ажлыг дөрвөн жил хийсэн ч энэ удаа шатлан дэвшихээр хөөцөлдөж буй тухай МАН дотор яригдаж байна.

Мөн түүнийг уг албан тушаалд дүү Т.Аюурсайхан нь зүтгүүлж, дэмжиж байгаа юу гэх хардлага ч улс төрийн хүрээнд яригдаж байгаа аж.

Хэрэв энэ мэдээлэл үнэн бол төрийн албыг төрлийн алба болгох нь гэх шүүмжлэл уг томилгоон дээр ч яригдах нь. Т.Аюурсайханы хувьд сүүлийн жилүүдэд жагсаал, цуглаан, улс төрийн акцид голлож ажилласан. Түүнийхээ хариуг УИХ-ын дэд даргаар томилогдож хүртсэн гэж хэвлэлүүдэд бичдэг билээ.