Бэлчээрийн маргаанаас болж эхнэр, нөхөр хоёрыг буудаж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Бэлчээрийн маргаанаас болж эхнэр, нөхөр хоёрыг буудаж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Өнгөрсөн шөнө /2020.09.09/ Хөвсгөл аймагт хүн амины ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хоёрдугаар баг Урд хүй гэх газраас буудуулж нас барсан хоёр хүний цогцос олдсон байна.

Сумын иргэдийн хэлж буйгаар 23 настай эрэгтэй Б нь гэр бүлийн хоёр болох 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарын цээж, ар нуруу руу нь буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан гэв.

Тэднийг малын бэлчээрийн асуудлаас болж маргалдсан гэж эх сурвалж мэдээлж байна. Хоёр хүнийг буудан хөнөөгөөд хэргийн газраас зугтсан этгээд нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн Сайга маркийн буугаар хохирогч нарыг буудаж амь насыг нь хохироогоод зугтахдаа биедээ хоёр ширхэг галт зэвсэгтэй зугтсан байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Дээрх гэмт хэргийг үйлдээд буутай зугтсан этгээдийг одоогоор баривчлаагүй байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн сурвалжилж байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө