“Наадам центр”-ийн урсдаг шатанд таван настай хүүхдийн үс орооцолдсон хэрэг гарчээ

“Наадам центр”-ийн урсдаг шатанд таван настай хүүхдийн үс орооцолдсон хэрэг гарчээ

Өчигдөр өдрийн 14-15 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Наадам центр” худалдааны төвийн урсдаг шатанд бага насны хүүхдийн үс орооцолдож, гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 5-6 настай хүүхдийн үс цахилгаан шатанд орооцолдон, татагдаж, гэмтсэн байна. Энэ талаар, эрүүл мэндийн байгууллагын газрын ажилтан “Цахилгаан шатанд хүүхэд хавчуулагдсан гэх мэдээллийн дагуу очиж үзлэг хийхэд хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. Гэхдээ нарийн үзлэг, шинжилгээ хийсний дараа гэмтлийн зэргийг тодорхойлно” гэсэн юм. Иймд эцэг, эхчүүд, асран хамгаалагчдыг бага насны хүүхэддээ тавих анхаарал, сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна.