Солонгост 2.5 метрийн зай барих дэглэм хэрэгжсэнээр халдварын тархалт мэдэгдэхүйц буурчээ

Солонгост 2.5 метрийн зай барих дэглэм хэрэгжсэнээр халдварын тархалт мэдэгдэхүйц буурчээ

БНСУ-д наймдугаар сарын сүүлээс эхлэн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж эхэлсэн бөгөөд, үүнийг тус улсын эрдэмтэд коронавирусийн хоёр дахь давалгаа хэмээн үзэж байсан билээ. Харин тус улс нийгмээс зай барих 2.5 түвшинд шилжсэнээр коронавирусын халдварын тархалтыг буурахад хүчтэй нөлөөлж байна хэмээн эрх баригчид мэдэгджээ.

Нийгмээс зай барих 2.5 түвшинд шилжсэнээр,

  • Хоолны газрууд оройн 21 цагаас хойш дотор үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд хүргэлтийн үйлчилгээ хийх боломжтой болсон
  • Компьютер тоглоомын газар, фитнесс, караоке зэрэг газруудыг түр хугацаагаар хаасан
  • Франчайз кофе шопууд дотор үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд зөвхөн кофе худалдаж аваад явах боломжтой
  • Үйлчлүүлж буй газар болгондоо халуунаа хэмжүүлж, нэр, утасны дугаараа бичиж үлдээх болжээ

БНСУ-д наймдугаар сарын сүүлийн долоо хоногт л гэхэд өдөрт 300 гаран халдварын тохиолдол бүртгэгдэж байсан ч есдүгээр сараас эхээс эхлэн энэ тоо буурч байгаа үзүүлэлттэй байна.  Өнөөдөр 00:00 цагийн байдлаар тус улсад коронавирусын 156 тохиолдол нэмж бүртгэгдсэнээс 12 тохиолдол нь хилээр орж ирсэн иргэдээс илэрчээ.