Явган хүний шатаар зорчсон согтуу жолоочийг 400 мянган төгрөгөөр торгожээ

Явган хүний шатаар зорчсон согтуу жолоочийг 400 мянган төгрөгөөр торгожээ

Энэ сарын 8-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Тоёото Приус-30" маркийн автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо, явган хүний шатаар зорчсон зөрчил гаргасан тул Тээврийн цагдаагийн албанаас хариуцлага тооцжээ.

Тухайн жолоочийн согтуурлын зэргийг хэмжихэд 1.64 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.