Болливудын  жүжигчин Р.Чакраборти хар тамхины хэргээр баривчлагджээ

Болливудын  жүжигчин Р.Чакраборти хар тамхины хэргээр баривчлагджээ

Болливудын од, залуу жүжигчин Рэа Чакрабортиг өнгөрсөн мягмар гаригт /2020.09.08/ каннабис худалдан авч, хэрэглэхийг завдсан хэргээр баривчилсан талаар Энэтхэгийн Хар тамхитай тэмцэх товчооноос мэдээллээ. Түүний найз залуу болох алдарт жүжигчин Сушант Сингх Ражпут өнгөрсөн зургадугаар сард Мумбай дахь гэрээсээ амиа хорлосон байдалтай олдож байсан. Түүний цогцост шинжилгээ хийхэд хар тамхи хэрэглэсэн байсан нь тогтоогдсон юм. Улмаар Ражпутын аав түүний найз бүсгүй болох Рэа Чакрабортиг шүүхэд өгч, “Хүүгийн минь мөнгийг хулгайлж, хар тамхи худалдаж авдаг байсан төдийгүй түүнийг амиа хорлоход хүргэсэн” гэж мэдүүлжээ.

Харин залуу жүжигчин бүсгүй үүнийг үгүйсгэсээр байна. Сушант Сингх Ражпутын үхлийн хэрэгт, одоогоор арван хүнийг баривчилсан гэж  Энэтхэгийн Хар тамхитай тэмцэх товчооноос мэдээлжээ.

Эх сурвалж:CNN 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө