Мексикийн эрэн сурвалжлах сэтгүүлчийн толгойгүй цогцос олджээ

Мексикийн эрэн сурвалжлах сэтгүүлчийн толгойгүй цогцос олджээ

Мексикийн эрэн сурвалжлах сэтгүүлч 44 настай Хулио Валдивиагийн цогцос өчигдөр /2020.09.09/ олджээ. Тодруулбал, түүний толгойгүй цогцос төмөр замын ойролцоогоос олдсон бөгөөд түүнийг тамлан зовоосон шинж тэмдэг илэрсэн байна. Хохирогч Хулио Валдивиа нь тус улсын гэмт хэрэг, хүчирхийллээрээ алдартай баруун эргийн Веракруз мужийн “Diario El Mundo” сонины сэтгүүлч байсан юм.

Мексикт он гарсаар дөрөв дэх сэтгүүлч ийнхүү бусдын гарт амь насаа алдлаа. Мексик нь сэтгүүлчдэд хамгийн халтай орны тоонд тооцогддог. 2019 онд дэлхий даяар алагдсан нийт сэтгүүлчдийн тал нь Мексик улсад оногдож байсныг “Committee to Protect Journalists” байгууллагаас гаргасан судалгаанд дурджээ.

 

Эх сурвалж: Reuters