ШӨХТГ: Хэд, хэдэн ШТС-ын шатахуунаас ус, лаг илэрсэн

ШӨХТГ: Хэд, хэдэн ШТС-ын шатахуунаас ус, лаг илэрсэн

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын талаар мэдээлж байна. Шалгалтаар хэд хэдэн ШТС-ын шатахуунаас ус, лаг илэрсэн гэв. Тодруулбал, "Тэс петролиум ХХК"-ийн дизель болон А92, "Шунхлай ХХК"-ийн А95, "Синчи Ойл ХХК"-ийн А9, "Петрожамп ХХК" А92 бензинээс ус, лаг илэрчээ.

Тавдугаар сард хийсэн шалгалтын хариу ингэж гарсан бөгөөд дөрвөн сарын өмнө хийсэн шалгалт учир шууд торгууль ногдуулах боломжгүй гэж үзэж байгаа юм байна. Тиймээс нэр дурдсан компаниудад сануулж, удахгүй дахин шалгалт хийх аж.

Түүнчлэн импортоор оруулж буй шатахууны найрлага дахь хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь тээврийн хэрэгсэл эвдэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Тээвэрлэх зөвшөөрөлгүй гурван тонн даацтай авто машинаар шатахуун зөөж товчоодод нийлүүлдэг зөрчил гарсан. Мөн дизель түлшийг 1500 төгрөгөөр зарж байна. Жижиг цэгүүдээр 1500 төгрөгөөр зарж болоод байгаа юм бол яагаад зах зээлд 2090 төгрөгөөр худалдаалж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Үүнийг юм хольж дамлан зарж байна гэж хардахаас өөр аргагүй" гэлээ.

 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө