Сэжигтэн Б-ын унаж явсан мотоциклыг олжээ

2020-09-10 14:33

Сэжигтэн Б-ын унаж явсан мотоциклыг олжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын II багийн малчин 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарыг буудаж, амийг хөнөөсөн хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тус хэргийн сэжигтэн Б –г эрэн сурвалжилж байгаа гэсэн албаны мэдээлэл бий. 

Тэгвэл зарим эх сурвалжид Б-ын унаж явсан мотоциклыг Жаргалант сумын төвөөс 40 километр орчим Асгат гэдэг газраас саяхан олсон гэсэн мэдээлэл байна. Харин сэжигтэн Б-г хуулийн байгууллагын албан хаагчид болоод түүний ар гэрийн хүмүүс эрэн хайж байгаа ажээ.

2020-09-10 12:47

“Ах, эгчийг минь хонины бэлчээрт нь буудаж хөнөөсөн”

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын II багийн малчин 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарыг буудаж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас оргон зайлсан байдаг.

Одоогоор цагдаагийн албан хаагчид сэжигтэн Б-г эрэн хайж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл тус хэргийн хохирогч болох Б-ын төрсөн дүү Д.Баярсайхан болсон хэргийн талаар хэвлэлд өгсөн тодруулагдаа “Хэрэг өчигдөр /2020.09.09/ 14:00 цагийн үед гарсан гэсэн. Би хэрэг гарах үеэр байгаагүй юм. Манай ах, бэр эгч хоёр бэртэйгээ хамт хониныхоо бэлчээрт явж байсан юм билээ.

Гэтэл өнөөх залуу нь ирээд буудчихсан гэсэн. Бэрийнх нь хэлж буйгаар маргалдаж, хэрэлдсэн зүйл байгаагүй гэнэ.

Гэмт хэрэгтэн ах, эгчийн минь толгой, цээж хэсэгт нь буудсан байна лээ. Ах, эгчийн маань амийг хөнөөсөн хүү бас аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Ахынхтай олон жил нэг дор өвөлжиж, зуссан айлууд. Бэлчээрээ булаацалдсанаас болж ийм хэрэг гарсан байж магадгүй” хэмээн өгүүлжээ.




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө