Шүүгч нарыг цагдан хорих саналаа нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ

Шүүгч нарыг цагдан хорих саналаа нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ

Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас онц их хэмжээний авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас 17 шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.  Ерөнхийлөгч Х.Баттулга 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг өчигдөр хорих 461-р ангид таслан сэргийлж цагдан хорьсон. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл өөр бусад шүүгч нарыг ч хорих тухай мэдээлэл гараад байна. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт авлига өгсөн нэр бүхий зургаан хүн, авлига авсан шүүгч нарыг цагдан хорих саналаа нийслэлийн Прокурорын газарт хүргээлсэн ажээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө